Түлш түгээгчийн ажлын байр

Таныг Хангамжийн хэлтэст “Түлш түгээгч” - ийн ажлын байранд урьж байна.

Уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ээлжийн хуваариар ажиллана.

Үндсэн үүрэг:

ГТБАгуулахтай холбоотой ажлуудыг хийж гүйцэтгэх: Түлш захиалах, хүлээн авах, түгээх, системд түлш оруулах, өдөр тутам болон сарын тооцоо гаргах, хэрэглээнд хяналт тавих, түлшний танкнууд болон түгээгүүр, тоолуур, насос, шугам хоолой болон бусад тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хянах, мэдээлэх, засварлах, хэмжих хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэмжих хэрэгслүүдийг зохих стандартын дагуу баталгаажилтад хамруулах, мэргэжлийн байгууллагуудын гаргасан заавар зөвлөмж, стандартуудыг дагаж мөрдөх;

ГТБАгуулах, ШТС-ын орлого, зарлагын тооцоо хийх, түлш хүлээн авах, хэвийн хорогдлын тооцоо хийх анхан шатны бүртгэл маягтыг хөтлөх;

ГТБАгуулах, ШТС-ын галын аюулгүй байдлыг хангаж норм дүрэм стандартыг хэрэгжүүлэх;

Агуулахын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох;

Химийн бодисын зохих сургалтуудад хамрагдсанаар химийн бодис хүлээн авах, олгох, тооллого хийн ажиллах;

Сэрээт ачигчаар бараа буулгах;

Зохих сургалтад хамрагдсанаар даралтат хийн баллонтай харьцах, ачих, буулгах;

Тавигдах шаардлага:

Мэргэжил туршлага

Газрын тосны чиглэлээр сургууль /Газрын тосны техникч, газрын тосны инженер, Нефть химийн мэргэжилтэй/ төгссөн байх;

Уул уурхай, нефть газрын тосны бүтээгдэхүүний салбарт 3-аас доошгүй жил ажиллаж байсан туршлагатай байх;

Агуулахад ажиллаж байсан /ШТС-ын түгээгч, эрхлэгч, ГТБАгуулахын нярав, Сав тоног төхөөрөмжийн засварчин/ туршлагатай байх;

Сэрээт өргөгч барьж байсан туршлагатай байх;

Ур чадвар

ГТБАгуулах, ШТС-ын орлого, зарлагын тооцоо хийх, түлш хүлээн авах анхан шатны бүртгэл маягтыг хөтлөх чадвартай байх;

Компьютерын хэрэглээний программын мэдлэгтэй байх;

Бичгээр болон амаар харилцах өндөр ур чадвартай, харилцааны соёлтой, хувийн өндөр зохион байгуулалттай байх;

Хурдан хэмнэлттэй орчинд ажиллах чадвартай байх;

Нямбай, нэг дор олон ажлыг үр дүнтэй гүйцэтгэх чадвартай байх;

Бүтээлч, шинийг эрэлхийлэгч сэтгэлгээтэй байх;

Баг хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх чадвартай байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.10.31-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

Иргэний үнэмлэхний хуулбар;

1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3125, 3123, 3400/