Таныг Хангамжийн хэлтэст “Бараа материалын хяналтын ажилтан” – ны ажлын байранд урьж байна.
Үндсэн үүрэг:
Уурхайн агуулахын бараа материал, тоног төхөөрөмжийг хадгалах, хуваарилах, хүлээн авах, тайлагнах, барааны бүртгэл хөтлөх зэрэг агуулахын бүхий л үйл ажиллагаанд оролцож, хяналт тавьж агуулахын багийг удирдан зохион байгуулах үндсэн үүрэгтэй ба хангамжийн хэлтсийн менежерт ажлаа тайлагнана.
Агуулахын ажилтнуудад өглөө бүр наряд зааварчилгаа өгөх, хангамжийн хэлтсийн журмын талаар мэдээлэх, сургалт явуулах, ажилтнуудын өдөр тутмын даалгавруудыг яаралтай, чухал зэргээр эрэмбэлэх, төлөвлөх, хуваарилах.
Агуулахын талбайд аюулгүй ажиллагааг үргэлж мөрдүүлж, аюулгүй ажиллах орчин бүрдүүлэн түүнд хяналт тавих.
Бүх бараа материал захиалах, хүлээн авах, хадгалах, илгээх, зарцуулах болон тэдгээрийн бүртгэлийг зохих ёсоор хөтөлж буйд хяналт тавих.
Нөөцийн бараа материал захиалах өдөр тутмын болон урт хугацааны хэрэгцээг тооцоолж төлөвлөнө.
Хэрэглэгч хэлтсүүд болон худалдан авалтын ажилтнуудаас илгээсэн хүсэлт, бодит хэрэглээ зэргийг харгалзан агуулахын бараа материалын MIN/MAX тоо хэмжээнд өөрчлөлт оруулах.
Бараа материал нь хэрэглэгчийн бодит хэрэгцээг хангаж стандарт техникийн нөхцөлүүдэд нийцэж байгаа эсэхийг хянахын тулд хэрэглэгч хэлтсүүдтэй нягт хамтран ажиллана.
Бараа материалыг цаг тухайд нь нийлүүлэхийн хамт хамгийн доод хэмжээнд байлгах стратегийг санал болгож, боловсруулна.
Агуулахын бараа материалын нөөцөд хяналт тавьж шаардлагагүй бараа материал хуримтлагдах, нөөц дуусах, хэрэгцээгүй илүүдэл материал бий болохоос сэргийлэх.
Хэрэглэгч хэлтсүүдээс ирсэн батлагдсан бүрэн бөглөгдсөн ANSI маягтын мэдээллийг Эллипс системд оруулж шинэ код үүсгэж, түүний дагуу холбогдох бүх мэдээллийг системд оруулах, бүртгэлийн систем дээрх бараа материалд нэмэлт, өөрчлөлт оруулах, засах, шинэчлэх, худалдан авалтын ажилтанд мэдээлж агуулахад байлгах тоо хэмжээгээр худалдан авалт хийлгэнэ.
Уурхайн агуулахын бараа материал, тоног төхөөрөмжийг хариуцан бүх үлдэгдэл, илүүдэл эсвэл хаягдал материалын хадгалалт, борлуулалт, устгалыг хянах удирдан явуулах.
Өдөр тутамд шаардлагатай түлш, ус болон хөдөлмөр хамгааллын хэрэгслүүдийн нөөцөд хяналт тавина. Түлшний зарцуулалт тайланг өдрөөр, сараар гаргаж бүртгэл хөтлөх.
Агуулахын үйл ажиллагаатай холбоотой бүхий л дүрэм, журамд шинэчлэл, засвар хийх, шаардлагатай тохиолдолд шинээр хийх, шинээр хийгдэх ажлууд эрсдэлийн үнэлгээ хийх.
Тавигдах шаардлага:
Ажилтны боловсрол, ажлын туршлага:
Их дээд сургууль төгссөн байх
Агуулах, бараа материалын хяналтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
Англи хэлний ярианы болон бичгийн сайн мэдлэгтэй байх
Компьютерын хэрэглээний програмууд сайн мэдлэгтэй байх
Уул уурхайн салбар, техникийн мэдлэгтэй байх
Ажилтны мэргэжлийн болон бусад ур чадвар:
Нягт нямбай байх
Менежерүүд, хэрэглэгч хэлтсүүдэд шаардлагтай тайлан мэдээ боловсруулж танилцуулах чадвартай байх
Эллипс системийн талаар мэдлэгтэй бол давуу тал болно
Уул уурхайн салбарын талаар анхан шатны мэдлэгтэй байх
Шахуу хуваарьт багтаан ажлыг хийж дуусгах чадвартай байх
Түргэн шуурхай ажиллах чадвартай байх
Ажлын ачаалал даах чадвартай, санаачилгатай байх
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.10.31-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.
Бүрдүүлэх материал:
Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
Иргэний үнэмлэхний хуулбар;
1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3400, 3126/