Хүдэр хяналтын геологичийн ажлын байр

Таныг Хайгуул, хүдэр хяналтын хэлтэст "Хүдэр хяналтын геологич"-ийн ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарийн дагуу ажиллана.

Үндсэн үүрэг:

  • Ил уурхайн олборлолтын үед өдөр тутамд явагдах хүдэр хяналтын өрөмдлөгийн болон геологийн дээжлэлт баримтжуулалтыг чанартай сайн явуулах;
  • Хүдрийн нөөцийн тооцоолол хийх өгөгдөл бэлдэх;
  • Геологи хүдэр хяналттай холбоотой ажлуудыг бүрэн хариуцаж хүдрийг хаягдал бохирдолгүй олборлоход хяналт тавих.

Тавигдах шаардлага:

  • Геологийн чиглэлээр их дээд сургууль төгссөн байх;
  • Үндсэн ордод ажиллаж байсан бол давуу тал болно;
  • Уул уурхайн болон хэрэглээний программуудыг дундаас дээш түвшинд эзэмшсэн байх.
  • Ачаалал даах болон багаар ажиллах чадвартай байх;
  • Тайлан бичих ур чадвартай байх;
  • Дээжийн шинжилгээний аргачлалын туршлагатай, гэрээт ажилтнуудтай ажиллах чадвартай байх;
  • Чанарын хяналт шалгалтын (QAQC) талаар үндсэн ойлголттой байх;
  • Харилцааны соёлтой, хамтран буюу багаар ажиллах чадвартай байх; 
  • Ажил үүргээ хариуцлагатай, цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэх чадвартай байх;
  • Уул уурхайн ХАБЭА-н тухай ойлголт мэдлэгтэй бол давуу тал болно;
  • Монгол улсын жолооны B ангиллын хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх.

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсхүл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум, Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхийн хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авхуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай тауэр, 7-р давхар

Утас: 11-317798 #3400 | 94783000, 99041324