Цахилгааны ахлах инженерийн ажлын байр

Таныг Техникийн ашиглалт, засварын хэлтсийн Цахилгааны хэсэгт "Цахилгааны ахлах инженер"-ийн ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 5 хоног ажиллаж, 2 хоног амрах хуваарийн дагуу ажиллана.

Үндсэн үүрэг:

  • Уурхайн талбайд ашиглаж буй 110/33/6/0.4кВ цахилгаан хангамж, дэд станц, ил болон далд шугам сүлжээ, гэрэлтүүлгийн систем зэргийн ашиглалт болон урсгал засварыг хариуцаж, шинэтгэх өргөтгөх ажлыг технологийн дагуу чанартай гүйцэтгэж буй эсэхэд хяналт тавих зохион байгуулах;
  • Үйлдвэрийн цахилгааны инженерүүд болон цахилгааны багийн ажлын хуваарилалт, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх,ажлын байрны сургалт, өдөр тутмын ажлын зохион байгуулалт, удирдлагаар хангах, хяналт тавих, дэмжлэг үзүүлэх;
  • Эрчим хүч хэмнэлтийн менежерийн болон ЭХУТ 50001 ийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
  • Ажлын байранд ажил гүйцэтгэх үедээ Цахилгаан байгууламжийн аюулгүй ажиллагааны дүрэм, Техник ашиглалтын дүрэм, Бороогоулд ХХ-ийн дотоод журмуудыг чанд сахин баримтлах.

Тавигдах шаардлага:

  • Цахилгааны мэргэжлээр дээд сургууль төгссөн байх;
  • Цахилгаанчин, цахилгааны инженер мэргэжлээр 5-аас дээш жил ажилласан байх;
  • Бусад хэлтсүүдтэй харилцах өндөр ур чадвартай байх;
  • Хойшлуулшгүй яаралтай арга хэмжээ авах шаардлагатай нөхцөлд оновчтой шийдвэр гаргах чадвартай байх;
  • Цахилгааны аюулгүй ажиллагааны талаар өндөр мэдлэгтэй байх;
  • Цахилгааны үндэсний болон олон улсын стандартуудын талаар өндөр мэдлэгтэй байх;
  • Цахилгааны схем, диаграм уншиж ойлгох, тайлбарлан таниулах чадвартай байх;
  • Нарийн хэмжүүрийн багаж, тоног төхөөрөмж угсарч тохируулдаг байх;
  • Өдөр, 7 хоног, сар тутмын ажлыг үр ашигтай төлөвлөх чадвартай байх;
  • Microsoft Office программууд болон мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай байх;
  • Эрхийн үнэмлэх болон сертификат Монгол улсын жолооны В ангилалтай байх;
  • Цахилгаан байгууламжийн ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны 5-р групптэй байх;
  • Манлайлах, зохион байгуулах өндөр ур чадвартай байх;
  • Ярианы англи хэлний мэдлэгтэй байх.

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсхүл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум, Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхийн хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авхуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай тауэр, 7-р давхар

Утас: 11-317798 #3400 | 94783000, 99041324