Уулын засварын ахлах мастерын ажлын байр

Таныг Техникийн ашиглалт, засварын хэлтсийн Уулын засварын хэсэгт "Ахлах мастер"-ын ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарийн дагуу ажиллана.

Үндсэн үүрэг:

  • Уурхайн талбайд ашиглагдаж бүх төрлийн хөдөлгөөнт тоног төхөөрөмж, дизель генераторуудын тасралтгүй найдвартай ажиллагааг хангахын тулд тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг үйлдвэрлэгчийн заавар, засварын аюулгүй ажиллагааны горим, хэлтсийн бодлого журмын хүрээнд Аюулгүй ажиллагаа, Байгаль орчин, Эрчим хүчний ISO стандартын шаардлагыг хангаж ажиллах, шаардлагуудыг хангаж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавьж, удирдан зохион байгуулж тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг дээд түвшинд байлгах тал дээр анхаарч ажиллах;
  • Ажилтнуудын бүтээмжийг нэмэгдүүлэх, мэргэшүүлэх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, сургаж хөгжүүлэх; 
  • Байгууллагын дүрэм журмыг ажилтнуудад мөрдүүлэх, мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих; 
  • Аюулгүй ажиллагааг хангах, аюулгүй ажиллагааны дүрмийг чанд мөрдүүлэх, аюул осол гаргах эрсдэлээс урьдчилан сэргийлэх; 
  • Эрхэлсэн ажлын чиглэлээр мөрдөгдөж байгаа эрх зүйн зохицуулалтын баримт бичгийг боловсронгуй болгох, шинэчлэгдсэн нөхцөлд тохируулан өөрчлөлт хийх арга хэмжээ авах; 
  • Багаар ажиллах болон удирдах ажилтны зөвшөөрлөөр нэгжийн аль нэг ажилтны ажил үүргийг орлон, хавсран ажиллахдаа хүлээж авсан ажил үүрэгтээ хариуцлагатай хандах, бусад ажилтнууддаа зөвлөгөө өгөх, ажил үүрэгт нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх, хамт олноо чадваржуулахад сэтгэл гарган ажиллах;
  • Өөрийн болон бусдын дутагдлыг засах, шүүмжлэлийг хүлээн авах чадвартай байж, хамт олондоо зарчимч, ажил хэрэгч шаардлагыг тухай бүр тавих.

Тавигдах шаардлага:

  • Техник, мэргэжлийн дээд түвшний мэдлэгтэй байх;
  • Механик инженер, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр мэргэжлийн сургууль, Их дээд сургууль төгссөн байх;
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жилийн ажилласан туршлагатай байх;
  • Техник сэтгэлгээтэй, олон төрлийн техник болон генараторуудын ажиллагааны зарчмыг мэддэг байх; 
  • САТ Sis систем дээр ажиллах чадвартай;
  • Олон талын механикийн өргөн мэдлэгтэй байх;
  • Ажлын зургийг уншиж, ойлгох чадвартай байх;
  • B ангиллын жолооны үнэмлэхтэй байх;
  • Англи хэлний тодорхой хэмжээний мэдлэгтэй байх.

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсхүл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум, Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхийн хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авхуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай тауэр, 7-р давхар

Утас: 11-317798 #3400 | 94783000, 99041324