Аюулгүй ажиллагааны тайлан бүртгэлийн мэргэжилтний ажлын байр

Таныг Аюулгүй ажиллагааны хэлтэст "Тайлан бүртгэлийн мэргэжилтэн"-ий ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 5 хоног ажиллаж, 2 хоног амрах хуваарийн дагуу ажиллана.

Үндсэн үүрэг:

  • Компанийн хэмжээнд мөрдөж буй ISO45001 стандартын хэрэгжилт, аюулгүй ажиллагааны хэлтсээс гарч буй хөтөлбөл зохих бичиг баримтын бүрдлийг хариуцаж ажиллана;
  • Компанийн хөрөнгө оруулагч талууд болон удирдлагад явуулах тайлан, мэдээг боловсруулна;
  • Хэлтсийн ажилтнууд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд боловсруулах хөтөлбөл зохих бичиг баримтыг албан бичгийн стандартын шаардлагуудын дагуу эсэхэд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх;
  • Өдөр тутмын үйл ажиллагаа болон 7 хоногийн мэдээг шууд удирдлагадаа бичгээр тайлагнах;
  • Компанийн алсын хараа болон ХАБЭА-н бодлогын хүрээнд зорилтот ажлуудыг санаачлан хэрэгжүүлэх;
  • Хэлтсийн 7 хоног, сар, жилийн төлөвлөгөө, тайлангуудыг англи, монгол хэл дээр боловсруулах, нэгтгэх.

Тавигдах шаардлага:

  • Бакалавр ба түүнээс дээш боловсролтой;
  • Уул уурхайн салбарт ХАБЭА-н бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан туршлагатай байх;
  • MNS ISO45001 стандартын талаар суурь ойлголттой. Төслийн багт ажиллаж байсан эсхүл холбогдох сургалтад хамрагдаж байсан бол давуу тал болно;
  • Осол, ОДТ, өмчийн эвдрэлийн судалгааны бүртгэл, ХАХ-ны биелэлтийн тайлан хийж байсан бол давуу тал болно;
  • MS office хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх;
  • Англи, Монгол хэлний бичгийн найруулга болон дүрмийн алдаагүй боловсруулах чадвартай байх;
  • ERP программ дээр ажиллаж байсан туршлагатай;
  • Бичгээр болон амаар харилцах өндөр ур чадвартай, харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай байх;
  • Нямбай, нэг дор олон ажлыг үр дүнтэй гүйцэтгэх чадвартай байх;
  • Эрч хүчтэй, санаачилгатай байх;
  • Бусадтай хамтран ажиллах арга барилтай, багаар ажиллах ёс зүйг чанд сахиж ажиллах.

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсхүл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум, Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхийн хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авхуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай тауэр, 7-р давхар

Утас: 11-317798 #3400 | 94783000, 99041324