Таныг Техникийн ашиглалт, засварын хэлтсийн Цахилгааны хэсэгт "Цахилгааны сургагч"-ийн ажлын байранд урьж байна.
Тус ажлын байр нь уурхайн талбайд 5 хоног ажиллаж, 2 хоног амрах хуваарийн дагуу ажиллана.
Үндсэн үүрэг:
Цахилгааны бүх ажилд сургалт, зааварчилгаа, зөвлөмж өгч ажиллана;
Цахилгаанчдын ажлын байранд шаардлагатай сургалтын хэрэгцээг тодорхойлж, ажлын байрны чадавхижуулах сургалт болон цахилгаан техникийн онолын сургалт зохион байгуулж үнэлгээ хийх, сургалтын матриц хөтлөх ажлыг цахилгааны ахлах инженерийн удирдлага дор хийж гүйцэтгэх;
Цахилгааны ажлын стандарт журам, ажлын аюулын дүн шинжилгээ боловсруулах, хянан сайжруулах, сургалтаар дамжуулан ажилтнуудад танилцуулах;
Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн сургалт зохион байгуулж, шалгалт авч группын үнэмлэх олгох, ерөнхий аюулгүй ажиллагааны сургалтууд зохион байгуулах;
Ажлын байранд ажил гүйцэтгэх үедээ цахилгаан байгууламжийн аюулгүй ажиллагааны дүрэм, техник ашиглалтын дүрэм, компани дотоод журмуудыг чанд сахин баримтлах.
Тавигдах шаардлага:
Мэргэжил, туршлага:
Цахилгаанчин мэргэжилээр 5-аас доошгүй жил ажилласан;
Цахилгааны аюулгүй ажиллагааны талаар өндөр мэдлэгтэй байх;
Цахилгааны үндэсний болон олон улсын стандартуудын талаарх мэдлэгтэй байх;
Цахилгааны схем, диаграмм уншиж олйгох чадвартай байх;
Нарийн хэмжүүрийн багаж, тоног төхөөрөмж угсарч тохируулдаг байх;
Өдөр, 7 хоног, сар тутмын ажлыг үр ашигтай төлөвлөх чадвартай байх;
Microsoft Office программууд дээр ажиллах чадвартай байх.
Ур чадвар:
Үйлдвэрийн автоматжуулалт, удирдлагын аргууд, тохиргоо хийх чадвартай байх;
Насанд хүрэгчдийн сургалт зохион байгуулах туршлагатай байх;
Гадаад хэлний анхан шатны мэдлэгтэй бол давуу тал болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсхүл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум, Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.
Бүрдүүлэх материал:
Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхийн хуулбар;
Иргэний үнэмлэхийн хуулбар;
1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авхуулсан зураг/;
Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай тауэр, 7-р давхар
Утас: 11-317798 #3400 | 94783000, 99041324