Санхүүгийн туслах ажилтны ажлын байр

Таныг Санхүү, бүртгэлийн хэлтэст “Санхүүгийн туслах ажилтан” - ын ажлын байранд урьж байна.

Үндсэн үүрэг:

  • Банкны гүйлгээний нэхэмжлэлийг холбогдох нэгжүүдээс хүлээн авч санхүүгийн системд хяналт тавих, банкны төлбөрүүдийг бэлтгэж, төлбөр хийлгэхэд бэлэн болгох, банкаар төлбөр төлөх, төлөгдсөн төлбөрүүдийг санхүүгийн системд оруулж, бусад гүйлгээнүүдийг журналыг бэлтгэн ахлах ажилтнаар хянуулж, системд оруулах, сарын тайлан гаргах, төлбөрүүдийн дахин давтагдашгүй дугаар бүхий баримтууд бичигдсэн эсэхэд хяналт тавих, шаардаж баримт авах, мөнгөн урсгалын мэдээ гаргах;

 

Тавигдах шаардлага:

Мэргэжил, туршлага:

  • Санхүүгийн удирдлага, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Ур чадвар:

  • Бичгийн болон аман харилцааны ур чадвартай байх.
  • Хэрэглээний программуудыг өндөр түвшинд эзэмшсэн байх

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2020.06.15-ны өдрийн дотор bgcrecruitment@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3130/