Таныг Баяжуулах үйлдвэрийн хэлтэст “Захиргааны ажилтан” – ы ажлын байранд урьж байна.
Тус ажлын байр нь уурхайн талбайд 5 хоног ажиллаж, 2 хоног амрах ажлын хуваариар ажиллана.
Үндсэн үүрэг:
- Үйлдвэр болон нуруулдан уусгах хэсгийн ажилчдын зөөврийн хоолны асуудлыг хариуцах,
- Ажилтнууд болон зочдыг үйлдвэрийн хэсэгтэй танилцуулах уулзалт болон аялалыг хариуцах.
- Ажилтнуудын чөлөө авах хүсэлтэд хяналт тавьж, чөлөөтэй байгаа хүнийг орлож ажиллах хүн байгаа эсэхэд хяналт тавих.
- Шаардлагатай тохиолдолд бичгийн орчуулга хийх
- Агуулахаас бараа авах, сканнер, олшруулах машин дээр ажиллах, суудлын автомашин жолоодох зэрэг бусад үүргийг гүйцэтгэх.
- Хүний нөөцийн хэлтэсийн уяалдаа холбоог хангаж ажиллах
- Ажилчдын цагийн бүртгэлийг бүртгэх.
- Удирдлагаас өгсөн өөр бусад үүрэг даалгаварыг гүйцэтгэх
- Шаардлагатай бол ахлах болон ээлжийн мастеруудын ажилд туслалцаа үзүүлэх
- Хэлтсийн хэмжээнд зохиогдох чухал хурал, уулзалтуудын үеэр бичлэг хийж тэмдэглэлийг хөтлөх.
- Yйлдвэрийн өргөн хэрэглээний зүйлс болон бичиг хэргийг хариуцах
- Aюулгүй ажиллагааны мэдээ тайланг боловсруулах
- Стандарт үйл ажиллагааны болон аюулгүй ажиллагааны журмуудыг хянан засварлах
Тавигдах шаардлага:
Мэргэжил, туршлага:
- Компьютерийн MS Word, Excel зэрэг хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх
- Англи хэлний ярианы болон бичгийн чадвартай байх
- Алтны болон ижил төстэй үйлдвэрт ажилласан туршлагатай байх
Ур чадвар:
- Хөнгөн тэрэг жолоодох эрхийн үнэмлэхтэй байх
- Компьютерийн MS Word, Excel зэрэг хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх
- Ажлыг аюул осолгүй явуулах хандлагатай байх
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.04.21-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.
Бүрдүүлэх материал:
- Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
- Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
- Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3123, 3400/