Таныг Хамгаалалтын хэлтэст “Уурхайн хамгаалалтын диспетчер” - ын ажлын байранд урьж байна.
Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.
Үндсэн үүрэг:
- Уурхайн диспетчер нь уурхайд орж гарч байгаа бүхий л хүн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүртгэх ба уурхайн диспетчерийн дотуур болон гар утас, богино долгионы радио холбоог байнга өөрийн хяналтад байлгаж хэлтсүүдийг хооронд нь холбох, осол болон онцгой байдлын үед компаний онцгой байдлын үед болон гамшгийн үед авч хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу ажиллаж компаний удирдлагыг мэдээллээр цаг алдалгүй хангах, өдөр тутмын мэдээ бэлтгэж удирдлагад танилцуулах;
Тавигдах шаардлага:
Мэргэжил, туршлага:
- Бүрэн дундаас дээш боловсролтой байх;
- MS office программын орчинд ажиллаж чадвартай байх;
Ур чадвар:
- Англи хэлний дунд болон дундаас дээш түвшний унших, бичих, ярих чадвартай байх;
- Хувийн зохион байгуулалт сайтай, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, хариу мэдэгдэх, тайлагнах чадвартай байх;
- Багаар ажиллах чадвартай байх;
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.08.25-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.
Бүрдүүлэх материал:
- Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
- Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
- Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3125, 3400/