Аюулгүй ажиллагааны ажилтны ажлын байр

Таныг Аюулгүй ажиллагааны хэлтэст “Аюулгүй ажиллагааны ажилтан” - ны ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

Үндсэн үүрэг:

  • Осол эндэгдлээс сэргийлэхийн тулд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, дүрэм, журам стандартын шаардлагуудыг хангуулж ажиллаж буйд хяналт тавих, зөвөлгөө өгөх;
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой дүрэм, журам, заавар, зөвлөмж гаргах, боловсруулах, ажилтнуудад зааварчилгаа өгөх, сургалт зохион байгуулах;
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлэх;
  • Байгууллагын "Аюулгүй үйлдвэрлэл"-ийг эрхэмлэх, соёл, үнэт зүйлс болон ёс зүйг үлгэрлэн бусдад манлайлал үзүүлж түгээх;

Тавигдах шаардлага:

Мэргэжил, туршлага:

  • Инженер, техникийн болон эрүүл ахуйн чиглэлээр дээд сургууль төгссөн байх;
  • Уул уурхайн салбарт 3 дээш жил ХАБЭА-н чиглэлээр ажиллаж байсан туршлагатай;
  • Англи хэлээр албан харилцаа болон баримт бичиг боловсруулах зохиох мэдлэгтэй байх;
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны сургалтад хамрагдсан байх;
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургагч багш, манлайллын сургалт хөтөлбөрүүдэд хамрагдсан байх;

Ур чадвар:

  • Аюулыг олж тогтоож, эрсдэлийг үнэлэх, ослыг судлан бүртгэх чадвартай байх;
  • Судалгаа хийх, статистик мэдээ гаргах чадвартай байх;
  • Баримт бичиг боловсруулах чадвартай байх;
  • Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх;
  • Хүмүүстэй харилцах, зааж сургах, танилцуулах чадвартай байх;
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг эзэмшсэн байх;
  • Анхны тусламж, авран хамгаалах болон галтай тэмцх багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглах чадвартай байх;
  • Монгол улсын B ангиллын жолооны хүчинтэй үнэмлэхтэй байх;

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.06.15-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум, Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400, 3125/