Таныг Уулын ашиглалтын хэлтэст “Уурхайн тоног төхөөрөмжийн талбайн сургагч” - ийн ажлын байранд урьж байна.
Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.
Үндсэн үүрэг:
- Уурхайн ашиглалтын хэсгийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй үр дүнтэй удирдан зохион байгуулахад ээлжийн хүн хүч тоног төхөөрөмжийн операторуудыг дадлагажуулах, аюулгүй үр бүтээлтэй ажиллах, хяналт тавих зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж уурхайн орлогч даргын шууд удирдлага дор ажиллах.
Тавигдах шаардлага:
- Уурхайн ашиглалтын, сургалтын чиглэлээр мэргэжлийн сургууль төгссөн байх
- Уул уурхайд 5 жилээс доошгүй ажилласан ажлын туршлагатай
- Windows болон Excel програм дээр ажиллах ажлын туршлагатай
- Уурхайн машин техникүүдийг ажиллуулж байсан ажлын туршлагатай байх
- Уул уурхайн компанид тоног төхөөрөмжийн операторуудыг сургаж байсан ажлын туршлагатай
- Уулын ажлын аюулгүй гүйцэтгэх, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, удирдан зохион байгуулах дадлага туршлагатай
- Үүрэг даалгаврыг цаг тухайд нь хариуцлагатайгаар биелүүлэх чадвартай байх;
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2020.06.07-ны өдрийн дотор bgcrecruitment@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.
Бүрдүүлэх материал:
- Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
- Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
- Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3123, 3130/