Таныг Орон нутагтай харилцах хэлтсийн “Орон нутгийн ажилтан” - ы ажлын байранд урьж байна.
Тус ажлын байр нь Баянгол сумын Бороогоулд ХХк-ий мэдээллийн төвд ажиллана.
Үндсэн үүрэг:
- Бороогоулд ХХК болон Баянгол сум хоорондын хамтын ажиллагааг хариуцан ажиллах.
Тавигдах шаардлага:
Мэргэжил, туршлага:
- Их дээд сургууль төгссөн байх;
- Орон нутгийн төрийн болон хувийн байгууллагад 2 болон түүнээс дээш хугацаанд ажилласан байх;
- Microsoft office программд ажиллах чадвартай байх;
- Орон нутгийн төрийн захиргааны тогтолцоог мэддэг байх;
- Уул уурхайн салбарын тодорхой мэдлэгтэй байх;
- Багаар болон бие дааж ажиллах чадвартай, эерэг хандлагатай, асуудлыг зөв талаас нь харах, олон асуудлыг зэрэг шийдвэрлэх, ажлаа тайлагнах ур чадвартай байх;
- Шинэ зүйл турших, тасралтгүй суралцах хүсэл эрмэлзэлтэй байх.
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2020.06.08-ны өдрийн дотор bgcrecruitment@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.
Бүрдүүлэх материал:
- Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
- Их, дээд сургуулийн диплом болн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
- Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3123, 3130/