Хаягдлын далангийн операторын ажлын байр

Таныг Уурхайн ашиглалтын хэлтэст “Хаягдлын далангийн оператор”-ын ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

Үндсэн үүрэг:

  • Уурхайн хаягдлын далангийн хэсгийн шугам хоолой  болон уурхайн үйлчилгээний зам талбайн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг жолоодож ухах, ачих, тээвэрлэх ажил үүргүүдийг гүйцэтгэх;

Тавигдах шаардлага:

Мэргэжил, туршлага:

  • Уурхайн ашиглалтын чиглэлээр тоног төхөөрөмж ажиллуулах мэргэжлийн үнэмлэхтэй байх;
  • Уурхайн шугам хоолой салгах, холбох ажил хийж байсан туршлагатай байх;
  • Уул уурхайн салбарт 3 жилээс доошгүй хугацаанд ажилласан туршлагатай байх;
  • Уурхай, газар шороо, зам засвар, үйчилгээ тэдгээртэй адилтгах машиныг ажиллуулж байсан ажлын туршлагатай байх;

Ур чадвар:

  • Багаар хамтран ажиллах чадвартай байх;
  • Үүрэг даалгаврыг цаг тухайд нь хариуцлагатайгаар биелүүлэх чадвартай байх;
  • Уулын ажлыг аюулгүй гүйцэтгэх талаар мэдлэг, туршлагатай байх;
  • Бусдын болон өөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажилладаг байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2020.10.02-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400