Таныг Уурхайн ашиглалтын хэлтэст “Хаягдлын далан, геотехникийн инженер”-ийн ажлын байранд урьж байна.
Тус ажлын байр нь уурхайн талбайд 5 хоног ажиллаж, 2 хоног амрах ажлын хуваариар ажиллана.
Үндсэн үүрэг:
- Уурхайн хаягдлын далангийн байгууламжийн тогтворжилт болон байгууламжийн барилгын ажил, шугам хоолойн үзлэг шалгалт, ашиглалтад хяналт тавьж ажиллах;
- Уурхайн хананы тогтворжилтын тооцоололын үйл ажиллагааг тасралтгүй үр дүнтэй явуулахад шаардагдах урт хугацааны төлөвлөлтийн ажлууд болон төлөвлөгөө тайланд хяналт тавьж ажиллах;
- Ажил явуулах үеийн аюулгүй байдалд хяналт тавин өдөр тутмын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж уурхайн ерөнхий инженерийн шууд удирдлага дор ажиллах;
- Ажил гүйцэтгэлийн мэдээллийн санд цаг тухай бүрд нь ажлыг бүртгэн, хянан шалгах;
- Сар улирлын төлөвлөгөө, тайланг цаг тухайд нь гарган ажиллах;
- Барилга инженерийн хэсгийн үйл ажиллагааны бичиг баримтын бүрдлийг хөтлөх;
- Өдөр тутмын явагдаж буй үйл ажиллагаанд инженерийн хяналт хийн ажиллах;
Тавигдах шаардлага:
Мэргэжил, туршлага:
- Уул уурхайн чиглэлээр их дээд сургууль төгссөн байх;
- Уурхайн хана болон усны барилга байгууламж болон геотехникийн чиглэлийн бүх төрлийн программ хангамж болон тоног төхөөрөмж дээр ажиллаж байсан туршлагатай байх;
- Уул уурхайн олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагад 2 ба түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай байх;
- Уурхайн урт, дунд, богино хугацааны төслийн тооцоолол геотехникийн судалгаан дээр ажиллаж байсан туршлагатай байх;
Ур чадвар:
- Хийсэн тооцоолол дээр дүн шинжилгээ хийх, хариуцлага хүлээх чадвартай байх;
- Үүрэг даалгаврыг цаг тухайд нь хариуцлагатайгаар биелүүлэх чадвартай байх;
- Бусдын болон өөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажилладаг байх;
- Өөрийгөө хөгжүүлэх, шинийг санаачлах чадвартай байх;
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.01.16-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.
Бүрдүүлэх материал:
- Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
- Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
- Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3123, 3400/