Хаягдлын далангийн үйлчилгээний мастерын ажлын байр

Таныг Уурхайн ашиглалтын хэлтэст “Хаягдлын далангийн үйлчилгээний мастер”-ын ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

Үндсэн үүрэг:

  • Уурхайн хаягдлын далангийн шугам хоолойн хэсгийн үзлэг шалгалт болон ашиглалтад хяналт тавих;
  • Уурхайн хаягдлын далангийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй үр дүнтэй удирдан зохион байгуулахад шаардлагатай ээлжийн хүн хүч болон тоног төхөөрөмжийг жигд хуваарилах ажлыг гүйцэтгэх;
  • Тус хэсгийн ажлын аюулгүй байдалд хяналт тавих зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулан уурхайн ерөнхий мастерын шууд удирдлага дор ажиллах;

Тавигдах шаардлага:

Мэргэжил, туршлага:

  • Уурхайн ашиглалтын чиглэлээр мэргэжлийн их дээд сургууль төгссөн байх;
  • Уул уурхайн салбарт мастераар ажиллаж байсан туршлагатай байх;
  • Компьютерийн MS Word, Excel зэрэг хэрэглээний  программууд дээр ажиллах чадвартай байх;

Ур чадвар:

  • Удирдан зохион байгуулах чадвартай байх;
  • Үүрэг даалгаврыг цаг тухайд нь хариуцлагатайгаар биелүүлэх чадвартай байх;
  • Уулын ажлыг аюулгүй гүйцэтгэх талаар мэдлэг, туршлагатай байхаас гадна зааварчилгаа өгөх чадвартай байх;
  • Бусдын болон өөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажилладаг байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2020.10.02-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

  • Иргэний үнэмлэхний хуулбар;

  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

  • Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/