Таныг Эдийн засгийн хэлтэст “Төлөвлөлтийн инженер”-ийн ажлын байранд урьж байна.
Тус ажлын байр нь Улаанбаатар дахь оффист 5 хоног ажиллаж, 2 хоног амрах ажлын хуваариар ажиллана.
Үндсэн үүрэг:
- Уурхайн талбай дахь уулын ажилтай холбоотой бүх төрлийн тооцооллыг хийх;
- Уурхайн талбай дахь бүх ахилт өөрчлөлтийг хэмжиж тооцооллыг хийн тайлагнах;
- Хөрс болон хүдрийн овоолгуудын обьёмыг хэмжиж тогтмол тайлагнах,
- Уулын хэсгийн бүх төрлийн тайлан мэдээллийг нэгтгэж, тооцоолол хийж ажиллах;
- Төлөвлөлтийн инженерийн гаргасан төлөвлөлт дизайны хэрэгжилтийг газар дээр нь хянан зохион байгуулж үр дүнг нь тайлангаж байх;
- Уул уурхайн зураг төслийг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх;
- Уурхайн бүх төрлийн дизайныг mark out хийж гадаслах тэмдэглэх;
- Уурхайн дунд болон богино хугацааны төлөвлөлтийг хийх;
- Уулын ажлын төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт тавих;
Тавигдах шаардлага:
Мэргэжил, туршлага:
- Уурхайн ашиглалтын чиглэлээр мэргэжлийн их дээд сургууль төгссөн байх;
- Уул уурхайн салбарт мэргэжлээрээ 2 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;
- Алтны шороон орд болон үндсэн ордод ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болох;
- Уул уурхайн зураг төслийн программ хангамжууд болон AUTOCAD, MAPINFO, SURPAC-ийн талаар өргөн мэдлэгтэй байх;
Ур чадвар:
- Удирдан зохион байгуулах чадвартай байх;
- Үүрэг даалгаврыг цаг тухайд нь хариуцлагатайгаар биелүүлэх чадвартай байх;
- Багаар ажиллах ур чадвартай байх;
- Уулын ажлыг аюулгүй гүйцэтгэх талаар мэдлэг, туршлагатай байхаас гадна зааварчилгаа өгөх чадвартай байх;
- Бусад хэлтсийн инженер техникийн ажилтнуудтай харилцах харилцааны өндөр ур чадвартай байх;
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2020.10.09-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.
Бүрдүүлэх материал:
- Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
- Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
- Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3123, 3400/