Мужаан, сантехникийн засварчины ажлын байр

Таныг Уурхайн захиргааны хэлтэст “Мужаан, сантехникийн засварчин”-ы ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь Уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

 

Үндсэн үүрэг:

  • Уурхайн ажилтнуудын амралтын байр, барилга байгууламжуудын цэвэр, бохир усны шугам хоолой болон барилга байгууламж, эд хөрөнгийн эвдрэл гэмтэлд засвар үйлчилгээ үзүүлэх;

Тавигдах шаардлага:

Мэргэжил, туршлага:

  • Мужаан, сантехникийн чиглэлээр мэргэжлийн сургууль, курс төгссөн байх;

  • Тус чиглэлээр мэргэжлийн үнэмлэхтэй байх;

  • Мужаан, сантехник болон барилгын дотор заслын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байх;

  • Орон нутаг болон уул уурхайн салбарт ажиллаж байсан бол давуу тал болох;

Ур чадвар:

  • Цахилгаан болон энгийн гар багаж ашиглах ур чадвартай дадлага туршлагатай байх;

  • Жолооны В ангиллын үнэмлэхтэй байх;

  • Техник сэтгэлгээтэй, гарын дүйтэй, сэтгэн бодох чадвар сайтай байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2020.10.12-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

  • Иргэний үнэмлэхний хуулбар;

  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

  • Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/