Уурхайн зураглалын геологичийн ажлын байр

Таныг Хайгуул, хүдэр хяналтын хэлтэст “Уурхайн зураглалын геологич” -ийн ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

Үндсэн үүрэг:

  • Олборлолтын үеийн ахилт шинэ талбайгаар ил уурхайн хана, улны геологийн зургийг үйлдэх;
  • Уурхайн геологийн зураглалын мэдээллийн сан үүсгэх;
  • Зураглалын мэдээллүүдээр ордын 3 хэмжээст геологи ба структурийн модель үүсгэх;
  • Олборлолтын үед мөргөцгийн геологийн зураглал үйлдэх;
  • Мөргөцгийн дээжлэлт, геологийн зургаар тэсэлгээний цооногоос хийгдэж байгаа хүдэр хяналтын дээжлэлт, геологийн баримтжуулалтыг хянах;
  • Хүдэр хяналтын геологичдод алтны агуулга ба хувирал эрдэсжилтийн уялдаа холбоог тайлбарлаж, хүдэр хяналтын цооногийн баримтжуулалт үйлдэхэд туслах;
  • Хүдрийн үйлдвэрийн төрлөөр улны зураг хийх, үйлдвэрийн металл авалтын блок моделийг засварлах;
  • Ордын минералоги петрографын судалгааг хариуцаж явуулах, оролцох;
  • Геологийн хэлтсийн аж ахуйн талын бусад ажлуудыг хариуцах;
  • Шаардлагатай тохиолдолд хүдэр хяналтын геологичийг орлож ажиллах;

Тавигдах шаардлага:

Мэргэжил туршлага

  • Геологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Геологийн зураглал, хайгуулын чиглэлээр 10 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;
  • Зураглалын ажлын тайланг ЭБМЗ-өөр хэлэлцүүлж байсан туршлагатай байх;

Ур чадвар

  • GIS-ын программууд дээр ажиллах ур чадвартай байх;
  • Зураг график болон тайлан харьцуулалт хийх ур чадвар эзэмшсэн байх;
  • Үүрэг даалгаврыг цаг тухайд нь хариуцлагатайгаар биелүүлэх чадвартай байх;
  • Бусдын болон өөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажилладаг байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2020.10.31-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

 

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхийн хуулбар;

  • Иргэний үнэмлэхийн хуулбар;

  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/