Уурхайн геологичийн ажлын байр

Таныг Хайгуул, хүдэр хяналтын хэлтэст “Уурхайн геологич” -ийн ажлын байранд урьж байна.

 

Үндсэн үүрэг:

  • Уурхайн хэмжээнд явагдах бүхий төрлийн хайгуулын өрөмдлөгийн талбайн ажлыг гардан зохион байгуулах, өрөмдлөгийн баримтжуулалтыг чанарын өндөр түвшинд хийх ажлыг хариуцах;
  • Өрөмдөгдсөн цоонгуудын геологийн бичиглэлийг хийж шинжилгээнд явуулах ажлыг гүйцэтгэх;
  • Цооногуудын шинжилгээний үр дүнд анализ  хийж нөөц өсгөх тооцоолол хийх;
  • Хүдэр хяналтын геологичид дэмжлэг болж ажиллах;
  • Хайгуулын ажилтай холбоотой тайлан мэдээ бэлтгэх;

Тавигдах шаардлага:

Мэргэжил туршлага

  •  Байгалын ухаан (геологи) чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Алтны үндсэн орд дээр ажиллаж байсан туршлагатай бол сайн;
  • 3 буюу түүнээс дээш жил хөнгөн тэрэгний жолоодлогын туршлагатай;
  • Ажлын ачаалал даах чадвартай;
  • Асуудал тодорхойлох болон асуудлыг шийдвэрлэх чадвартай байх;
  • Сурч боловсрох хүсэл эрмэлзэлтэй, мэдлэгээсээ бусадтай хуваалцдаг байх;

Ур чадвар

  • Компьютерийн өндөр мэдлэгтэй байх (Microsoft Office, GEMCOM GEMS);
  • БГК-ийн уурхайн геологийн ажлын горимуудын талаар тодорхой ойлголттой байх;
  • Харилцааны өндөр чадвартай, тайлан бичих ур чадвартай байх;
  • Ажиллах урам зоригтой байх;
  • Дээжний шинэжилгээний аргачлалын туршлагатай, гэрээт ажилчидтай ажиллах чадвартай;
  • Чанарын хяналтын шалгалтын (QAQC) талаар үндсэн ойлголттой байх;
  • Нөөцийн болон геологийн модельчлол хэрхэн хийдэг талаар ахисан шатны мэдэгдэхүүнтэй байх;
  • Ажил төлөвлөх болон төлөвлөгөөний дагуу ажиллах чадвартай байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.12.23-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум, Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

 

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

  • Иргэний үнэмлэхний хуулбар;

  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3126, 3400/