Таныг Засварын хэлтэст “Машинист” -ын ажлын байранд урьж байна.
Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.
Үндсэн үүрэг:
- Хөдөлгөөнт тоног төхөөрөмж, тоноглол, хэрэглэлүүдийн засвар үйлчилгээнд зориулж шаардлагатай сэлбэг, деталь, эд ангийг дотоод зоролтын суурь машин дээр зорох;
- Үйлдвэрлэх ажлыг ажлын наряд зааварчилгааны зургийн дагуу хийж гүйцэтгэх;
- Засвар үйлчилгээний ажлуудыг хийж гүйцэтгэхэд шаардагдах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг зөв ашиглаж ажиллуулах;
- Тусгай шаардлагатай гагнуурын ажил хийж гүйцэтгэнэ.
Тавигдах шаардлага:
Мэргэжил ур чадвар
Механик инженер, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр техник мэргэжлийн сургууль, курс төгссөн байх;
Хүнд үйлдвэр, цахилгаан станц, баяжуулах үйлдвэр, төмөр зам, автозасварын газар засвар үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
Монгол улсын жолооны B ангилалтай байх.
Ур чадвар
Техник сэтгэлгээтэй, гарын дүйтэй, сэтгэн бодох чадвар сайтай;
Гар болон цахилгаан багаж хэрэгслүүдийг ашиглах ур чадвартай байх;
Металлын шинж чанар, хэрэглээний талаарх өргөн мэдлэгтэй байх;
Даралтад савтай ажиллаж байсан туршлагатай байх;
Олон талын механикийн өргөн мэдлэгтэй байх;
Ажлын зургийг уншиж ойлгох чадвартай байх.
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.06.15-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.
Бүрдүүлэх материал:
-
Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
-
Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхийн хуулбар;
-
Иргэний үнэмлэхийн хуулбар;
-
1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
-
Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3123, 3400/