Таныг Захиргаа, хүний нөөцийн газарт “Нарийн бичгийн дарга” - ын ажлын байранд урьж байна.
Үндсэн үүрэг:
- Гүйцэтгэх удирдлагын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх болон удирдлагаас өгөгдсөн үүрэг, чиглэлийг холбогдох ажилтанд мэдээлэх, тэдгээрийн гүйцэтгэлийг хангах;
- Гүйцэтгэх удирдлагын уулзалт болон хурал зөвлөгөөний цаг хуваарийг зохицуулах, шуурхай мэдээллээр хангах;
- Компаний бичиг хэргийн үйл ажиллагааг зохион байгуулах;
- Байгууллагын бичиг хэрэг, архивын үйл ажиллагааг зохион байгуулах;
Тавигдах шаардлага:
Мэргэжил туршлага
- Бизнесийн удирдлага болон гадаад хэл шинжлэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Гүйцэтгэх удирдлагын туслахаар ажиллаж байсан бол давуу тал болох;
Ур чадвар
- Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;
- Баримт бичиг боловсруулах, найруулан бичих чадвартай байх;
- Албаны болон хувийн зохион байгуулалт сайн байх;
- Баг хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх чадвартай байх;
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.12.10-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.
Бүрдүүлэх материал:
-
Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
-
Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
-
Иргэний үнэмлэхний хуулбар;
-
1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
-
Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3126, 3400/