Таныг Хүний нөөцийн хэлтэст “Засварын үйл ажиллагаа хариуцсан Сургагч” - ийн ажлын байранд урьж байна.
Үндсэн үүрэг:
- Техникийн ашиглалт, засварын хэлтэст шинээр томилогдсон ажилтнуудаас эхлэн өдөр тутмын засварын үйл ажиллагааг гүйцэтгэж буй бүхий л ажилтнуудад зориулан аюулгүй ажиллагаа, уул, үйлдвэрийн засвар, гагнуур, цахилгааны сургалтуудыг Хүний нөөцийн хэлтэст харъяалагдан зохион байгуулна.
Тавигдах шаардлага:
Мэргэжил туршлага
- Уул уурхай болон сургалтын чиглэлээр их дээд сургууль төгссөн байх;
- Уул уурхайн салбарт 5 болон түүнээс дээш жил ажилласан байх;
- Засварын чиглэлээр сургалт удирдан явуулж байсан туршлагатай байх;
- Сургалтын чиглэлээр тодорхой ур чадвар олгох сургалтад хамрагдаж байсан бол давуу тал болох;
Ур чадвар
- Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;
- Баримт бичиг боловсруулах, найруулан бичих чадвартай байх;
- Хэрэглээний болон үзүүлэн таниулах чиглэлийн программ хангамжуудад ажиллах чадвартай байх;
- Бүтээлч, шинийг эрэлхийлэгч сэтгэлгээтэй байх;
- Баг хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх чадвартай байх;
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.03.14-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.
Бүрдүүлэх материал:
-
Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
-
Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
-
Иргэний үнэмлэхний хуулбар;
-
1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
-
Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3123, 3400/