Таныг Хүний нөөцийн хэлтэст “Хүний нөөцийн мэргэжилтэн” - ний ажлын байранд урьж байна.
Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.
Үндсэн үүрэг:
- Уурхай дээрх нөхөн хангалт, бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа;
- Хөдөлмөрийн харилцаатай холбоотой ажилбар, ажилтнуудын хувийн хэргийн бүрдүүлбэр;
- Ажилтны ёс зүй, сахилга батыг өндөржүүлэх үйл ажиллагаа;
- Хүний нөөцийн программ хангамжтай холбоотой үйл ажиллагаа;
Тавигдах шаардлага:
Мэргэжил туршлага
- Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Хөдөлмөрийн харилцааг зохицуулж буй хууль эрх зүйн талаар мэдлэгтэй байх;
Ур чадвар
- Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;
- Баримт бичиг боловсруулах, найруулан бичих чадвартай байх;
- Баг хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх чадвартай байх;
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.12.03-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.
Бүрдүүлэх материал:
-
Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
-
Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
-
Иргэний үнэмлэхний хуулбар;
-
1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
-
Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3123, 3400/