Таныг Ил уурхайн албанд “Захиргааны ажилтан”-ы ажлын байранд урьж байна.
Тус ажлын байр нь уурхайн талбайд 5 хоног ажиллаж, 2 хоног амрах ажлын хуваариар ажиллана.
Үндсэн үүрэг:
- Уулын ашиглалтын хэлтсийн баримт бичгийн бүрдлийг хуульд нийцүүлэх;
- Ажилтнуудтай холбоотой баримт бичгийн бүрдэл болон өдөр тутмын үйл ажиллагааны тайлан мэдээ бэлтгэх;
- Өдөр тутмын аюулгүй ажиллагааны талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого журмуудыг нэгтгэх;
- Ил уурхай эрхэлсэн захиралын шууд удирдлага доор төвлөрсөн болон төлөвлөгөөт бус ажлуудыг хийж гүйцэтгэх;
- Уулын ашиглалтын хэлтсийн бичиг хэрэг, горим журам, ажилтны бүртгэл мэдээллийг нэгтгэх;
- Уулын ашиглалтын хэлтсийн холбоотой тайлан мэдээ гаргах;
Тавигдах шаардлага:
Мэргэжил туршлага
- Уул уурхайн чиглэлээр их дээд сургууль төгссөн байх;
- Компьютерийн энгийн хэрэглээний программуудыг (Microsoft Office- Excel, Word, Project, PowerPoint) эзэмшсэн байх;
- Уул уурхайн мэргэжлийн программ хангамжийн (AutoCad, Surpac) тодорхой мэдлэгтэй байх;
- Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх;
Ур чадвар
- Монгол улсын B ангиллын жолооны үнэмлэхтэй байх;
- Удирдан зохион байгуулах өндөр ур чадвартай байх;
- Бусад хэлтсийн инженер техникийн ажилтнуудтай харилцах харилцааны өндөр соёлтой байх;
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2020.11.20-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.
Бүрдүүлэх материал:
-
Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
-
Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
-
Иргэний үнэмлэхний хуулбар;
-
1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
-
Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3123, 3400/