Бульдозер түрэгчийн операторын ажлын байр

Таныг Ил уурхайн Уулын ашиглалтын албанд “Бульдозер түрэгчийн оператор”-ын ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 14 хоног ажиллах, 7 хоног амрах ээлжийн хуваариар ажиллана.

Үндсэн үүрэг:

  • Уурхайн ашиглалтын хэсгийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад тоног төхөөрөмжүүдийг аюулгүй жолоодож ухах, ачих, тээвэрлэх, болон бусад шаардлагатай туслах тоног төхөөрөмжүүдийг ашиглах;

Тавигдах шаардлага:

Мэргэжил, туршлага:

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой;
  • Тухайн техникийг жолоодох эрхийн үнэмлэх болон сертификат Монгол улсын жолооны М ангилалтай байх;
  • Уурхай, газар шороо, зам засвар, үйчилгээ тэдгээртэй адилтгах машиныг ажиллуулж байсан ажлын туршлагатай байх;
  • Орон нутагт 14/7 ээлжээр ажиллах боломжтой байх; 

Ур чадвар:

  • Жолоодлого болон бүх төрлийн хүнд машин механизм, тоног төхөөрөмжийг аюулгүй ажиллуулах чадвартай байх;
  • Харилцаа холбооны өндөр түвшинд байж аюулгүй байдлыг хангаж ажиллах чадвартай байх;
  • Багаар ажиллаж бусдын болон өөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажилладаг байх;
  • Үүрэг даалгаврыг цаг тухайд нь хариуцлагатайгаар биелүүлэх чадвартай байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.01.31-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/