Зөвшөөрөл, эрх зүйн хэрэгжилт хариуцсан мэргэжилтний ажлын байр

Таныг Комплайнсийн хэлтэст “Зөвшөөрөл, эрх зүйн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн”–ий ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь энгийн цагийн хуваариар ажиллана.

Үндсэн үүрэг:

  • Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журам, норм, стандартууд, хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, зарцуулалт, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, журам зэрэг нийтээр дагаж мөрдөх хүчин төгөлдөр эрх зүйн бүх баримт бичиг, актуудын биелэлт, хэрэгжилтэд компанийн зүгээс тогтмол хяналт тавьж, дотоод үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг цаг тухайд арилгах;

Тавигдах шаардлага:

 Мэргэжил туршлага:

  • Уул уурхай эсвэл барилга, инженерингийн чиглэлээр их дээд сургууль төгссөн байх;
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажиллаж байх;
  • Дотоод хяналт, комплайнсийн ажил хийж байсан бол давуу тал болно;
  • Англи, Орос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;
  • Хууль, эрх зүйн чиглэлээр сурсан бол давуу тал болно;

 Ур чадвар:

  • Аливаа инженерингийн зураг, төслийг танилцах;
  • Төлөвлөлтийн тусгай программ хангамжууд дээр ажиллах чадвартай байх;
  • Дотоодын эрх зүйн орчины талаар мэдлэг, туршлагатай байх;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.06.18-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхийн хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/