Таныг Санхүү бүртгэлийн хэлтэст “Санхүүгийн туслах ажилтан”-ын ажлын байранд урьж байна.
Үндсэн үүрэг:
- Банкны гүйлгээний нэхэмжлэхийг холбогдох нэгжүүдээс хүлээн авч санхүүгийн системд PR, PO үүссэн батлагдаж төлбөр гарахад бэлэн болтол хяналт тавих;
- Банкны төлбөрүүдийг бэлтгэж, төлбөр хийгдэхэд бэлэн болгох;
- Банкны төлбөр төлөх, төлөгдсөн төлбөрүүдийг санхүүгийн системд оруулах;
- Бусад гүйлгээнүүдийг журналыг бэлтгэх ахлах ажилтнаар хянуулж системд оруулах, сарын тайланг гаргах;
- Төлбөрүүдийн дахин давтагдашгүй дугаар бүхий баримтууд бичигдсэн эсэхэд хяналт тавих;
- Мөнгөн урсгалын мэдээ гаргах, Удирдлагад шаардлагатай бусад мэдээллийг бэлтгэх;
Тавигдах шаардлага:
Мэргэжил туршлага
- Их дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн;
Ур чадвар
- Үүрэг даалгаврыг цаг тухайд нь хариуцлагатайгаар биелүүлэх чадвартай байх;
- Багаар ажиллах ур чадвартай байх;
- Бүтээлч санаачлагатай байх;;
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.02.12-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.
Бүрдүүлэх материал:
- Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
- Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
- Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар,
Утас: 11-317798 /3123, 3400/