Нягтлан бодогчийн ажлын байр

Таныг Санхүү бүртгэлийн хэлтэст “Нягтлан бодогч”-ийн ажлын байранд урьж байна.

Үндсэн үүрэг:

  • Банкны гүйлгээний нэхэмжлэхийг холбогдох нэгжүүдээс хүлээн авч санхүүгийн системд PR, PO үүссэн батлагдаж төлбөр гарахад бэлэн болтол хяналт тавих;
  • Банкны төлбөрүүдийг бэлтгэж, төлбөр хийгдэхэд бэлэн болгох;
  • Банкны төлбөр төлөх, төлөгдсөн төлбөрүүдийг санхүүгийн системд оруулах;
  • Бусад гүйлгээнүүдийг журналыг бэлтгэх ахлах ажилтнаар хянуулж системд оруулах, сарын тайланг гаргах;
  • Төлбөрүүдийн дахин давтагдашгүй дугаар бүхий баримтууд бичигдсэн эсэхэд хяналт тавих;
  • Мөнгөн урсгалын мэдээ гаргах, Удирдлагад шаардлагатай бусад мэдээллийг бэлтгэх;

Тавигдах шаардлага:

Мэргэжил туршлага

  • Санхүүгийн удирдлагын мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  •  Мэргэжлээрээ 2 болон түүнээс дээш хугацаанд ажилласан туршлагатай байх;

Ур чадвар

  • Үүрэг даалгаврыг цаг тухайд нь хариуцлагатайгаар биелүүлэх чадвартай байх;
  • Багаар ажиллах ур чадвартай байх;
  • Бүтээлч санаачлагатай байх;;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.02.12-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
  • Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар,

Утас: 11-317798 /3123, 3400/