Нуруулдан уусгалтын бутлуурын тоног төхөөрөмжийн гагнуурчин ажлын байр

Таныг Боловсруулах үйлдвэрийн хэлтэст "Нуруулдан уусгалтын бутлуурын тоног төхөөрөмжийн гагнуурчин"-ын ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллах, 7 хоног амрах ээлжийн хуваариар ажиллана. 

Үндсэн чиг үүрэг:

  • Нуруулдан уусгалтын бутлуурын тоног төхөөрөмжүүдийн  гагнуурын засварын ажил хийх;
  • Хаягдлын далангаас үйлдвэр үрүү, үйлдвэрийн технологийн эргэлтийн усны шугам хоолойн угсрах гагнуурын ажил хийх, засах
  • Эргэлтийн усны насосны станын суурийн угсралтын гагнуур хийх,
  • Боловсруулах үйлдвэрийн төлөвлөгөөт их зогсолтоор, гагнуурын засварын ажил хийх

Мэргэжил ур чадвар:

  • Гагнуурын сургалт курс төгссөн мэргэшлийн зэргийн үнэмлэхтэй байх
  • Техникийн зураг ойлгож, деталийн хэмжилтийг хэмжих хэрэгслээр зөв хэмжиж, тастагч ашиглан деталь бэлдэх чадвартай байх
  • Цахилгаан ба хийн гагнуур хийх чадвар, дадлага, туршлагатай байх
  • Техник сэтгэлгээтэй, гарын дүйтэй, сэтгэн бодох чадвар сайтай, гар болон цахилгаан багаж хэрэгсэл ашиглах чадвар сайн, туршлагатай байх
  • Ажлын зургийг уншиж, ойлгох чадвартай байх
  • Гагнуурын стандартын талаар өргөн мэдлэгтэй байх
  • Шат явган зам, тавцан, шугам хоолой, тулгуур, ган зэрэг байгууламжийн үйлдвэрлэлийн стандартын талаархи зохих мэдлэгтэй байх
  • Металлын шинж чанар, хэрэглээний талаарх өргөн мэдлэгтэй байх
  • Даралтат шугамын гагнуурын ажил хийх категоритой бол давуу тал болно

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.06.10-ны өдрийн дотор Hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

  • Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
  • Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхийн хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3127, 3400/