“Мэдээллийн сангийн геологич” -ийн ажлын байр

Таныг Хайгуул, хүдэр хяналтын хэлтэст “Мэдээллийн сангийн геологич” -ийн ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 5 хоног ажиллаж, 2 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

Үндсэн үүрэг:

Уурхайн хүдэр хяналтын дээжлэлтийн үр дүнгээр дата өгөгдөл бүрдүүлэх, нөөцийн тооцоолол хийх;

Дээжлэлт болон лабораторийн шинжилгээний хяналт шалгалтын ажил гүйцэтгэж дүгнэлт өгөх;

Хайгуулын өгөгдөл үр дүнгээр ордын нөөц ба металл авалтын тооцоолол хийх, геологийн 3 хэмжээст загварчлал дээр ажиллах;

Геологийн мэдээллийг архивлах, мэдээллйин санг бүрдүүлэх;

Геологийн хэлтсийн үйл ажиллагаанд холбогдож, гарах бүртгэл, зохицуулалт, бичиг хэргийн ажлыг хариуцах;

Зарим үед хүдэр хяналтын геологичийг орлож ажиллан хүдэр хяналтын дээжлэл, ил уурхайн геологийн зураглал хийнэ, мэдээ тайлан гаргах;

Мэргэжил туршлага:

Геологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

Алтны үндсэн ордын олборлолт дээр 2-с дээш жил ажилласан байх;

Лабораторийн болон дээжлэлтийн QA, QC тайлан хийх чадвартай байх ;

Ур чадвар:

Уул уурхайн болон геологийн нөөцийн тооцоо хийх програмуудыг эзэмшсэн байх;

Геологийн зураглал хийх туршлагатай;

Ажлын ачаалал даах болон биеийн хүчний ажил хийх боломжтой байх;

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.03.19-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

 

Бүрдүүлэх материал:

Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхийн хуулбар;

Иргэний үнэмлэхийн хуулбар;

1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/