Ил уурхай эрхэлсэн захирлын ажлын байр

Таныг Бороогоулд ХХК-ийн “ Ил уурхай эрхэлсэн захирал ” -ын ажлын байранд урьж байна.

Үндсэн чиг үүрэг:

  • Уурхайн ашиглалтын хэлтсийн инженер техникийн ажилтнуудыг удирдах чиглүүлэх;
  • Аюулгүй үйлдвэрлэлийг хангахын тулд үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах;
  • Компанийн үйл ажиллагааг урт хугацаанд тогтвортой ажиллахад дэмжлэг үзүүлэх;

Мэргэжил ур чадвар:

  • Уул уурхайн мэргэжлийн их дээд сургууль төгссөн байх;
  • Уул уурхайн төслийн программ хангамжууд дээр ажилладаг байх;
  • Уул уурхайн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан туршлагатай байх;
  • Багаар ажиллах чадвар өндөр, ёс зүйг эрхэмлэдэг өндөр ёс шударга зарчимч,
  • суртахуунтай байх;
  • Аюулгүй үйлдвэрлэлийг хангахын тулд үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах туршлагатай байх;
  • Инженер-техникийн болон геологийн хэсгүүдтэй холбоотой ажиллаж үүрэг даалгаврыг танилцуулж ойлгуулах, төлөвлөлт хийх чадвартай;
  • Уурхайн ашиглалт, төлөвлөлттэй холбоотой асуудлаар бусад хэлтсүүдтэй холбоотой ажиллаж байсан туршлагатай;
  • Төсвийн шаардлагад нийцүүлэн зардалд хяналт тавьж шинжилгээ хийх туршлагатай;
  • Ажлыг аюулгүй гүйцэтгэхэд хэлтсийн аюулгүй ажиллагааны горим журам, эрсдлийн үнэлгээг хянах туршлагатай;
  • Ажлын байрны тодорхойлолтод шууд бичиглэн дурьдаагүй хэдий ч ажлын чиг үүрэгтэй төсөөтэй бусад чиг үүргийг гүйцэтгэх чадвартай;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.03.22-ны өдрийн дотор Hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум, Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхийн хуулбар;

Иргэний үнэмлэхийн хуулбар;

1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3127, 3125/