Хаягдлын далангийн инженер ажлын байр

Таныг Бороогоулд ХХК-ийн “Хаягдлын далангийн инженер ” -ийн ажлын байранд урьж байна.

Хаягдлын далангийн инженер нь Уурхайн талбайд 5/2 ээлжийн хуваариар ажиллана.

Үндсэн чиг үүрэг:

  • Бороогоулд ХХК-ийн уурхайн хаягдлын далангийн зөвшөөрлийн баримт бичгийн бүрдлийг хангаж ажиллах;
  • Хаягдлын далан өндөрлөх үйл ажиллагаа, батлагдсан зураг төслийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих;
  • Хаягдлын далан дээр явагдаж буй ажил, ажилбаруудын өдөр тутмын тайлан мэдээ бэлтгэж ажиллах;
  • Хаягдлын далангийн хяр, оройн өргөн, налуугийн параметрийн үзүүлэлтийг тогтмол хянаж инженерийг зураг, төлөвлөлт хийж ажиллах;
  • Хаягдлын далангийн усны эргэлтийн тооцооллыг хийж, усан сангийн эзлэхүүнийг тооцооллох;
  • Хаягдлын далан өндөрлөх барилгын ажлын шаварлаг материал, элс, элсэнцэрийн нөөцийн тооцоолол хийж, ухаж ачих төлөвлөлт гаргах;
  • Хаягдлын далан дээр ажиллах уулын ажлын төлөвлөгөө боловсруулах;
  • Хаягдлын далан дээр ажиллаж байгаа гэрээт компанийн ажлын гүйцэтгэлийг гаргаж, тэдгээрт аюулгүй ажиллагааны болон, технологийн хяналтуудыг тавьж ажиллах;
  • Хаягдлын далангийн мембран хулдаас болон, даланд хэрэглэгдэх материал, хэрэгслийн төлөвлөлт хийж захиалга үүсгэх;
  • Хаягдлын далангийн талбайд ажиллаж буй маркшейдер инженерүүдэд ажлын зааварчилгаа өгч, бүх төрлийн гадаргуугын ахилт, өөрчлөлтийг хэмжин компанийн зургийн санд архивлах;
  • Хаягдлын далан дээр ажиллах эрсдлйин үнэлгээ, аюулгүй ажиллагааны дүрэм журамд өөрчлөлт оруулахад хамтарч ажиллах;
  • Хаягдлын даланг үерийн уснаас хамгаалах суваг шуудууны төлөвлөлтийг хийх;
  • Ил уурхайн газрын инженер, төлөвлөлтийн албанд харьяалагдаж ахлах инженерийн удирдлагад ажлын зааварчилгаа авч ажиллах;
  • Ил уурхайн газрын инженер төлөвлөлтийн ажилтай хамааралтай бусад бүх төрлийн ажилд дэмжлэг үзүүлэх;
  • Боловсруулах үйлдвэрийн хаягдал хаяж буй цэгүүдийн зургийг гаргаж, хаягдал хаях төлөвлөлт хийх;
  • Хаягдлын далангийн өдөр тутмын үзлэг шалгалтыг хийж мэдээлэл, тайлан бэлдэх;

Мэргэжил ур чадвар:

  • Уул уурхайн мэргэжлийн их дээд сургууль төгссөн байх;
  • Уул уурхайн төслийн программ хангамжууд дээр ажилладаг байх;
  • Уул уурхайн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан туршлагатай байх;
  • Багаар ажиллах чадвар өндөр, ёс зүйг эрхэмлэдэг өндөр ёс шударга зарчимч,
  • суртахуунтай байх;
  • Аюулгүй үйлдвэрлэлийг хангахын тулд үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах туршлагатай байх;
  • Инженер-техникийн болон геологийн хэсгүүдтэй холбоотой ажиллаж үүрэг даалгаврыг танилцуулж ойлгуулах, төлөвлөлт хийх чадвартай;
  • Уурхайн ашиглалт, төлөвлөлттэй холбоотой асуудлаар бусад хэлтсүүдтэй холбоотой ажиллаж байсан туршлагатай;
  • Төсвийн шаардлагад нийцүүлэн зардалд хяналт тавьж шинжилгээ хийх туршлагатай;
  • Ажлыг аюулгүй гүйцэтгэхэд хэлтсийн аюулгүй ажиллагааны горим журам, эрсдлийн үнэлгээг хянах туршлагатай;
  • Ажлын байрны тодорхойлолтод шууд бичиглэн дурьдаагүй хэдий ч ажлын чиг үүрэгтэй төсөөтэй бусад чиг үүргийг гүйцэтгэх чадвартай;

 

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.05.19-ний өдрийн дотор Hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум, Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхийн хуулбар;

Иргэний үнэмлэхийн хуулбар;

1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3127, 3125/