Таныг Техникийн ашиглалт, засварын хэлтэст “Цахилгаанчин” – ы ажлын байранд урьж байна.
Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.
Үндсэн үүрэг:
- Цахилгааны бүх тоног төхөөрөмжийн ажиллагаа болон суурилуулалтын аюулгүй бөгөөд бүрэн бүтэн байдлыг хангах засвар үйлчилгээ, цахилгааны урьдчилан сэргийлэх болон гэмтлийн засвар үйлчилгээг Цахилгааны ерөнхий инженерийн удирдлага дор хийж гүйцэтгэх;
- Тоног төхөөрөмжийн аюулгүй бөгөөд найдвартай ажиллагааг хангахын тулд цахилгааны суурьлуулалт болон бусад холбогдох ажлыг дотоодын болон олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэх;
Тавигдах шаардлага:
Мэргэжил, туршлага:
- Цахилгааны эсвэл автоматикийн чиглэлээр техникийн болон мэргэжлийн сургууль төгссөн байх;
- Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм болон техник ашиглалтын дүрмийн мэдлэгтэй байх;
- Монгол улсын B ангиллын жолооны хүчинтэй үнэмлэхтэй байх;
- Цахилгааны чиглэлээр доод тал нь хоёр жил (2) ажилласан туршлагатай байх;
Ур чадвар:
- Цахилгааны схем зураг болон нарийн хэмжүүр автоматжуулалтын зураг диаграммыг уншиж ойлгох чадвартай байх;
- Цахилгаан тоног төхөөрөмжүүдийн гарын авлага заавруудыг уншиж ойлгох, мэдээллийг болловсруулж ашиглах чадвартай байх;
- Програмчлагддаг логик удирдлага ( PLC ) – ын талаар мэдлэгтэй байх;
- Цахилгааны аюулгүй байдлын талаар сайн мэдлэг, ойлголттой байх;
- Дотоодын болон олон улсын цахилгааны стандартуудын талаар мэдлэгтэй байх;
- Болзошгүй аваар ослын үед авах арга хэмжээний талаар мэдлэгтэй байх;
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2024.02.29-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.
Бүрдүүлэх материал:
- Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
- Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
- Бусад нэмэлт мэдээлэл;
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 | 3400 | 3125, 94783000