ҮЙЛДВЭРИЙН ЗАСВАРЫН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ АЖЛЫН БАЙР

Таныг Техник ашиглалт засварын хэлтсийн “Үйлдвэрийн засварын захиргааны ажилтан”-ны ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 5 хоног ажиллаж, 2 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

Үндсэн үүрэг:

  • Боловсруулах үйлдвэр, Нуруулдан уусгалтын үйлдвэр, нуруулдан уусгалтын бутлуурын цахилгаан болон механик, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний наряд, зааварчилгаанд аюулгүй ажиллагааны заавар, журам, зөвшөөрлийн хуудсыг хавсаргах;
  • Гүйцэтгэж дууссан ажлын нарядуудын гүйцэтгэлийн түүхийг КЗМС-д шивж, нарядыг систем дээр хаах;
  • Засвар үйлчилгээний заавар орчуулах, засварын төлөвлөлтийн оффис дахь тоног төхөөрөмжүүдийн  номын сан хөтлөх;
  • Үйлдвэрийн засварын долоо хоног, саар улирлын тайлан бэлтгэх, үйлдвэр нуруулдан уусгах үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийн гүйцэтгэлийн бэлэн байдлын тайлан гаргах материал бэлтгэх;

Тавигдах шаардлага:

Мэргэжил туршлага:

  • Уул уурхайн чиглэлээр их дээд сургууль төгссөн байх;
  • Уурхайд ажиллаж байсан туршлагатай байх;
  • Компьютерийн энгийн хэрэглээний программуудыг (Microsoft Office- Excel, Word, Project, PowerPoint) эзэмшсэн байх;
  • Тайлан тооцоо, график гаргах чадвартай байх;
  • Уул уурхайн мэргэжлийн программ хангамжийн (AutoCad, Surpac) тодорхой мэдлэгтэй байх;
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх;

Ур чадвар:

  • Монгол улсын B ангиллын жолооны үнэмлэхтэй байх;
  • Удирдан зохион байгуулах өндөр ур чадвартай байх;
  • Техник сэтгэлгээтэй байх ;
  • Засварын ажлын процессын талаар зохих мэдлэгтэй;
  • Бусад хэлтсийн инженер техникийн ажилтнуудтай харилцах харилцааны өндөр соёлтой байх;

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.08.11-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум, Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ийн мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

Бүрдүүлэх материал:

Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

Иргэний үнэмлэхний хуулбар;

1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Бусад нэмэлт мэдээлэл.

 

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/