Төлөвлөлтийн ахлах инженер ажлын байр

Таныг Ил уурхайн газарт “Төлөвлөлтийн ахлах инженер”-ийн ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

Үндсэн үүрэг:

  • Бороогоулд ХХК-ийн төслүүдийн урт болон дунд хугацааны төлөвлөлтүүдийг хийж гүйцэтгэх;
  • Ил уурхайн газрын инженер төлөвлөлтийн албыг ахлаж ажиллах, инженерийн тооцоо төлөвлөлтийг хийж гүйцэтгэх;
  • Хаягдлын далангийн өндөрлөгөөний ажилд хяналт тавих, инженерийн тооцоололд дэмжлэг үзүүлэх;
  • Төслүүдийн инженер тооцооны дата баазыг бүрдүүлэх, архивлах ажлыг хийж гүйцэтгэх;
  • Уурхайн талбай дахь бүх ахилт өөрчлөлтийг хэмжиж тооцооллыг хийн тайлагнах;
  • Хөрс болон хүдрийн овоолгуудын обьёмыг хэмжиж тогтмол тайлагнах,
  • Уулын хэсгийн бүх төрлийн тайлан мэдээллийг нэгтгэж, тооцоолол хийж ажиллах;
  • Уулын ажлын үйл ажиллагаа төлөвлөлтийн дагуу хийгдэж байгаа эсэхэд хяналт тавих;

Тавигдах шаардлага:

Мэргэжил, туршлага:

  • Уурхайн ашиглалтын чиглэлээр мэргэжлийн их дээд сургууль төгссөн байх;
  • Уул уурхайн салбарт мэргэжлээрээ 2 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;
  • Алтны шороон орд болон үндсэн ордод ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болох;
  • Уул уурхайн зураг төслийн программ хангамжууд болон AUTOCAD, MAPINFO, SURPAC-ийн талаар өргөн мэдлэгтэй байх;

Ур чадвар:

  • Удирдан зохион байгуулах чадвартай байх;
  • Үүрэг даалгаврыг цаг тухайд нь хариуцлагатайгаар биелүүлэх чадвартай байх;
  • Багаар ажиллах ур чадвартай байх;
  • Уулын ажлыг аюулгүй гүйцэтгэх талаар мэдлэг, туршлагатай байхаас гадна зааварчилгаа өгөх чадвартай байх;
  • Бусад хэлтсийн инженер техникийн ажилтнуудтай харилцах харилцааны өндөр ур чадвартай байх;
  •  

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.08.04-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум,Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

 

Бүрдүүлэх материал:

Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

Иргэний үнэмлэхний хуулбар;

1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/