Таныг Уурхайн аж ахуйн хэсэгт “Уурхайн барилгын мастер”-ийн ажлын байранд урьж байна.
Тус ажлын байр нь уурхайн талбайд 5 хоног ажиллаж, 2 хоног амрах ажлын хуваариар ажиллана.
Үндсэн үүрэг:
- Уурхайн аж ахуйн хэсгийн мужаан, сантехникч ажилтнуудад өдөр тутмын ажлын зааварчилгаа өгөх ба ажлын үр дүнг тайлагнах;
- Уурхайн аж ахуйн хэсгийн баримт бичгийг хариуцах;
- Уурхай дахь кемпийн үйл ажиллагааны талаарх тайлан мэдээ бэлтгэх холбогдох ажилтнуудад цаг хугацаанд нь хүргүүлэх, үүнд хяналт тавих;
- Өөрийн хэсгийн харьяа гэрээт компаниудын гэрээ хэлцэл санал оруулах, гүйцэтгэх, ажил үүрэгт хяналт тавих, зааварчилгаа авах;
- Уурхайн захиргааны төсвийн зарцуулалтад хяналт тавих, төсвийн зарцуулалттай холбоотой тайлан мэдээг гаргахад шууд удирдлагад дэмжлэг үзүүлж ажиллах;
- Уурхай дахь барилга байгууламжийн засвар үйлчилгээг хариуцах;
- Уурхайн талбайд үйлчилгээний машин болон шуудангийн автобусны жолооч нарын үйл ажиллагаанд хяналт тавих, үүрэг даалгавар өгөх, тээврийн хэрэгслийг зохих, ёсоор засвар үйлчилгээнд хамруулахтай холбоотой чиг үүрэг;
- Хэлтсийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд шууд удирдлагад хандан санал оруулах, уурхайд шинээр ирж буй ажилтнуудад кемпийн зааварчилгаа өгөх;
- Систем дээр ажлын захиалга үүсгэх болон шаардлагатай бараа материалын захиалгыг оруулах;
Тавигдах шаардлага:
Мэргэжил, туршлага:
- Барилгын инженерээр их дээд сургууль болон холбогдох сургуулийг төгссөн мэргэжлийн үнэмлэхтэй байх;
- Барилга байгууламжийн засвар үйлчилгээ хийж байсан туршлагатай байх;
- В ангиллын жолооны үнэмлэхтэй байх;
- Англи хэлний зохих мэдлэгтэй байх;
- Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай, тайлан, тооцоо, график гаргах чадвартай байх;
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.01.03-ны өдрийн дотор hr@boroogold.mnogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум,Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.
Бүрдүүлэх материал:
- Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
- Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
- Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3125, 3400/