Уурхайн эмч эрүүл ахуйч нээлттэй ажлын байр

Таныг Аюулгүй ажиллагааны хэлтсийн  “Уурхайн эмч, эрүүл ахуйч”-ийн ажлын байранд урьж байна.

Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.

Үндсэн үүрэг:

  • Уурхайн ажилтнуудад батлагдсан стандарт, удирдамжийн дагуу эрүүл мэндийн анхны тусламж үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэх
  • Шаардлагатай тохиолдолд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, зохих шатны эмнэлэгт нүүлгэн шилжүүлэх,
  • МУ-ын ХАБЭА, Эрүүл ахуйн тухай холбогдох хууль, тогтоомж, журам болон хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартын шаардлагын дагуу ажлын байрны хортой аюултай хүчин зүйлийн нөлөөллийг бууруулах, хяналт тавих,
  • Ажлын байрны нөхцөлийг сайжруулах, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
  • Ажлын болон амралтын байрны эрүүл ахуйн нөхцөлд хяналт тавих, уурхайн аврах багийн бүрэлдэхүүнд ажиллах

Тавигдах шаардлага:

  • Холбогдох их дээд сургуулийг төгссөн;
  • Гэмтэлийн чиглэлээр мэргэшсэн байх;
  • Уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай;
  • Эрүүл ахуйчийн сургалтад хамрагдсан байх;
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйн холбогдогдох сургалад хамрагдсан байх;
  • Хүнс хоол үйлчилгээний эрүүл ахуйн хяналт хийх туршлагтай байх;

Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.

Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.09.30-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум,Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.

 

Бүрдүүлэх материал:

Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;

Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

Иргэний үнэмлэхний хуулбар;

1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

Бусад нэмэлт мэдээлэл.

Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар

Утас: 11-317798 /3123, 3400/