Таныг Хамгаалалтын хэлтсийн “Хамгаалалтын ажилтан”-ы ажлын байранд урьж байна.
Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.
Үндсэн үүрэг:
- Үйлдвэрийн пост, уурхайн шалган нэвтрүүлэх постонд үүрэг гүйцэтгэнэ.
- Компанийн эд хөрөнгийг хадгалах хамгаалах;
- Ажилтнуудын аюулгүй тайван ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх;
- Компанийн дотоод бодлого журмын биелэлтэнд хяналт тавих, үзлэг шалгалт, бүсийн эргүүл хийх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох;
Тавигдах шаардлага:
- Бүрэнд дундаас дээш боловсролтой;
- Цэрэг цагдаагийн байгууллагад болон Уул уурхайн хамгаалалтад ажиллаж байсан туршлагатай;
- Бэлтгэл сургуулилалтанд хамрагдах, ачаалал даах чадвартай;
- Бичгийн болон харилцааны ур чадвартай байх;
- Багаар ажиллах чадвартай;
- Биеийн өндөр 180 см-ээс дээш байх;
- Спортоор хичээлэлдэг байх;
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.02.01-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум,Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.
Бүрдүүлэх материал:
- Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
- Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
- Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3123, 3400/