Таныг Аюулгүй ажиллагааны хэлтэст “Сувилагч” – ийн ажлын байранд Хөлсөөр ажиллагчаар урьж байна.
Үндсэн үүрэг:
- Уурхайн эмнэлгийн эмчийг уурхайн талбайд анхны тусламж үзүүлэхэд туслах;
- Баримт бичгийн боловсруулалт, бүртгэл хөтлөлд хийхэд туслах;
- Ариутгал халдваргүйжүүлэлт стандарт журмын дагуу хийх хяналт тавих;
Тавигдах шаардлага:
Мэргэжил, туршлага:
- Сувилахуйн чиглэлээр мэргэжлийн сургууль төгссөн байх;
- Мэргэжлийн байгууллагын сувилахуйн хүчинтэй гэрчилгээтэй байх;
- Хоёр ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх;
- Яаралтай тусламж болон сэхээн амьдруулах чиглэл эсвэл уурхайн сувилагчаар ажиллаж байсан бол давуу тал болох;
Ур чадвар:
- Компьетерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
- Баримт бичиг боловсруулах, эмхэлж цэгцлэх, бүртгэл хөтлөх чадвартай байх;
- Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай байх;
- Хүмүүстэй харилцах, зааж сургах чадвартай байх;
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.10.05-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум, Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.
Бүрдүүлэх материал:
- Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
- Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
- Бусад нэмэлт мэдээлэл
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3123, 3400/