Таныг Ил уурхайн газарт “Уулын бүтээл, цагийн бүртгэлийн ажилтан” – ны ажлын байранд урьж байна.
Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.
Үндсэн чиг үүрэг:
- Уулын ашиглалтын хэлтсийн өдөр тутмын тайлан мэдээ боловсруулах;
- Уулын ашиглалтын хэлтсийн бүх төрлийн баримт, аюулгүй ажиллагааны хурлын тэмдэглэл, ажлын байрны үзлэгийн хуудсыг архивлах;
- Уулын ашиглалтын хэлтсийн тоног төхөөрөмжүүдийн бүтээлийг бүртгэх, цаг ашиглалтын тайлан мэдээ гаргах, анализ хийх;
- Уулын ашиглалтын хэлтсийн операторуудын цагийн бүртгэлийг хийх;
- Төлөвлөлтийн инженер, маркшейдер инженер, уулын мастеруудтай нягт уялдаатай ажиллах;
Тавигдах шаардлага:
Мэргэжил ур чадвар:
- Их дээд сургууль төгссөн байх;
- Уулын инженер эсвэл маркшейдер мэргэжилтэй байх;
- Уул уурхайн салбарт 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;
- В ангиллын жолооны үнэмлэхтэй байх;
Ур чадвар:
- Компьютерийн хэрэглээний программууд болон AutoCAD, GemCOM болон уул уурхайн бусад программууд дээр ажиллах чадвартай байх;
- Багаар ажиллах ур чадвартай байх;
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2021.10.03-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум, Борнуур сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.
Бүрдүүлэх материал:
- Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
- Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхийн хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3127, 3125/