Таныг Техникийн ашиглалт, засварын хэлтсийн Уулын засварын хэсэгт “Гагнуурчин” - ы ажлын байранд урьж байна.
Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.
Үндсэн үүрэг:
- Үйлдвэрийн жил, улирал, сарын бүтээлийн төлөвлөгөөг биелүүлэхэд ашиглагдах тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын бэлэн байдлыг хангах;
- Тоног төхөөрөмжийн гагнуур орох засвар үйлчилгээг тухайн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчээс олгосон зураг, засвар үйлчилгээний зааварчилгаанд үндэслэн гаргасан засварын хэлтсийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний аюулгүй ажиллагааны зааварчилгаа дээр үндэслэн хийж гүйцэтгэх;
- Шинэ төрлийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгчээс гаргасан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний дагалдах зураг, зааварчилгаанд тулгуурлан гагнуурын засвар үйлчилгээг хийж гүйцэтгэх, уурхайн суурин тоног төхөөрөмж, эд ангийн бүрэн бүтэн байдалд анхаарах, хуваарьт үзлэг шалгалт хийж илэрсэн доголдлыг засаж сайжруулах.
Тавигдах шаардлага:
Мэргэжил, туршлага:
- Тусгай дунд боловсролтой, МЭСҮТ, коллеж, дээд боловсролтой байх;
- Гагнуурчны үнэмлэх, зэрэгийн үнэмлэхтэй байх;
- Монгол улсын жолооны B болон бусад ангилалтай байвал давуу тал болох;
- Хүнд үйлдвэр, цахилгаан станц, баяжуулах үйлдвэр, төмөр зам, автозасварын газар гагнуурын засвар үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан, дадлага туршлагатай байх;
Ур чадвар:
- Техник сэтгэлгээтэй, гарын дүйтэй, сэтгэн бодох чадвар сайтай, гар болон цахилгаан багаж хэрэгсэл, цахилгаан болон хийн гагнуур, хагас автомат багаж, хэрэгслүүд ашиглах ур чадвартай, дадлага туршлагатай байх;
- Ажлын зургийг уншиж, ойлгох чадвартай байх;
- Гагнах, зүсэх, зурах өндөр чадвартай байх;
- Шат, явган зам, тавцан, шугам хоолой, тулгуур, ган зэрэг байгууламжийн үйлдвэрлэлийн стандартын талаархи зохих мэдлэгтэй байх;
- Металлын шинж чанар, хэрэглээний талаархи өргөн мэдлэгтэй байх;
- Даралтат шугамын гагнуурын ажил хийх категоритой бол давуу тал болох;
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2022.11.25-ны өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээх эсвэл Бороогоулд ХХК-ийн төв оффист хүрэлцэн ирж өгөх боломжтой.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.
Бүрдүүлэх материал:
- Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
- Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
- Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 /3126, 3400/