Таныг Техникийн ашиглалт, засварын хэлтсийн Уулын засварын хэсэгт “Засварчин” - ы ажлын байранд урьж байна.
Тус ажлын байр нь уурхайн талбайд 7 хоног ажиллаж, 7 хоног амрах ажлын хуваариар ажиллана.
Үндсэн үүрэг:
- Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах зорилгоор төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээг цаг хугацаанд нь аюулгүй чанартай хийж гүйцэтгэх;
- Уурхайд мөрдөж байгаа горим, аюулгүй ажилагааны шаардлага хангаж хөдөлгөөнт тоног төхөөрөмжүүдэд урьдчилсан үзлэг үйлчилгээг техникийн шаардлагын дагуу хийх;
Тавигдах шаардлага:
Мэргэжил ур чадвар
- Механикийн чиглэлээр мэргэжлийн сургууль төгссөн байх;
- Уул уурхайн салбарт хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж байсан туршлагатай байх;
- Олон улс болон Монгол улсад мөрдөгдөж байгаа техникийн стандарт шаардлагын талаар өргөн мэдлэгтэй байх;
- Өргөх механизм болон даралтат савтай харьцаж ажиллах аюулгүй ажиллагааны талаар мэдлэгтэй байх;
- Хүнд даацын тоног төхөөрөмжийн гидр систем, хөдөлгүүр болон бусад эд ангийн оношилгоо засвар хийх, гидр схем цахилгаан схем унших чадвартай байх;
- CAT SIS программ болон ET ашиглаж оношилгоо хийх чадвартай байх;
- CAT болон Liebherr гидр экскаватор, CAT ачигч, Volvo truck, Howo truck зэрэг тоног төхөөрөмжүүд дээр ажилласан туршлагатай байх;
- Монгол улсын В ангиллын үнэмлэхтэй байх;
Ур чадвар
- Тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг оношлох, хэмжих тохируулах ажлыг хийх чадвартай байх;
- Насос араан дамжуулга, гидрийн систем холхивч бэхлэх эд анги, дамжуулах хоолойн систеийг шинээр суурьлуулах, засвар үйлчилгээ хийх чадвартай байх;
- Уул уурхайн салбарт өргөнөөр ашиглагддаг бүх төрлийн хүнд даацын тоног төхөөрөмжүүд дээр бие даан оношилгоо болон засвар үйлчилгээ хийх чадвартай байх;
Бид зөвхөн ярилцлагын шатанд орох ажил горилогчтой эргэн холбогдох болно.
Та анкет, ажилд орох өргөдөл болон холбогдох материалын хамт 2023.02.01-ний өдрийн дотор hr@boroogold.mn цахим шуудангаар илгээнэ үү.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум, Баянгол сум болон Түнхэл тосгон дахь Бороогоулд ХХК-ий мэдээллийн төвд Орон нутагтай харилцах хэлтсийн ажилтнуудад өөрийн биеэр авчирч өгч болно.
Бүрдүүлэх материал:
- Бороогоулд ХХК-ийн ажил горилогчийн анкет /энд дарж татаж авна уу/;
- Их, дээд сургуулийн диплом болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- 1 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;
- Бусад нэмэлт мэдээлэл.
Хаяг: СБД, 1-р хороо, Соёл амралтын хүрээлэн, Энхтайвны өргөн чөлөө, Блю скай, 7-р давхар
Утас: 11-317798 |3126, 3400|