Хэтийн зорилго

СГМ нь бараа, үйлчилгээний хэрэгцээгээ тухайн улсынхаа хувийн хэвшлийн хөгжил болон ажил эрхлэлтийг нэмэдүүлэхтэй уялдуулан дотоодын худалдан авалтын үнэ цэнийг оновчтой болгохын тулд аливаа бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авахдаа дотоодын компаниудтай хамтарч ажилладаг.

Эрхэм зорилго

СГМ -ийн хангамжийн эрхэм зорилго нь компанийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өртөг багатай цаг хэмнэсэн ханган нийлүүлэлтийн журмаар үнэ, өндөр чанар, нэмүү өртөг нэмсэн бараа үйлчилгээг аюулгүй бөгөөд цаг алдахгүй нийлүүлэхэд оршино. Ингэхдээ:
•    Орон нутагт ил тод боломжуудыг олгодог
•    Монгол Улсын дотоодын компаниудаас авдаг худалдан авалтаа нэмэгдүүлснээр тогтвортой өсөлтийг дэмжиж орон нутгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг
•    Орон нутгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилго бүхий хөрөнгө оруулалтын боломжуудыг судлан тогтоодог.
 Дотоодын худалдан авалт хийхэд тухайн мөнгө тухайн улсдаа л үлддэг
Үйл ажиллагаа явуулж буй орон нутгийнхаа бизнес эрхлэгчдийг дэмжихийн ач холбогдлыг бид ихээхэн ухамсарладаг. Бид барилгын материал болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг аль болох дотоодоос худалдан авахыг эрмэлздэг. Бидний үйлдвэрлэл явуулж буй улс оронд үйл ажиллагаа явуулдаг компаниудыг бид дотоодын ханган нийлүүлэгчид хэмээн тодорхойлдог.